Сургалтууд
Насан туршдаа суралцах, хөгжих боломж
Бид хэнийг ч орхигдуулахгүй
сургахыг эрмэлздэг
Өвөрхангай аймгийн Насан туршийн суралцахуйн төв нь иргэдийн суралцах хэрэгцээ, шаардлагад нийцсэн 7 үндсэн чиглэлээр сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.
Боловсрол нөхөн олгох (Дүйцсэн) сургалт
Суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшиж чадаагүй иргэдэд зориулсан, төрийн стандартын дагуу боловсрол нөхөн олгох хөтөлбөр.
Сургалтын тэргүүлэх чиглэлүүд
Бид дараах 7 үндсэн чиглэлийн хүрээнд иргэдийн насан туршдаа суралцах хэрэгцээг ханган ажилладаг.
Бичиг үсгийн боловсрол
Бүх насны иргэдийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, эх хэлний дархлааг бэхжүүлэх.
Соёл уламжлал
Үндэсний болон орон нутгийн соёл уламжлалыг өвлүүлэх, түүх соёлоо дээдлэх.
Цахим ур чадвар
Иргэдийн мэдээлэл технологийн мэдлэг, цахим хэрэглээний ур чадварыг хөгжүүлэх.
Амьдрах ухаан
Хөдөлмөр эрхлэх, амьдрах ухааны бодит ур чадваруудыг эзэмшүүлж, өрхийн орлогыг дэмжих.
Эрүүл мэнд
Эрүүл амьдралын дадал зуршлыг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох.
Эрх зүй, авлигаас сэргийлэх
Хууль эрх зүйн ойлголт, мэдлэг олгох замаар авлигаас сэргийлэх соёлыг түгээх.
Хүний эрх
Хүний эрхийн үндсэн ойлголтуудыг олгож, иргэний идэвхтэй оролцоог дэмжих.
Байгууллага, хамт олноороо
хамтдаа хөгжицгөөе
Насан туршийн суралцахуйн хувь хүний хөгжлийг дэмжих амьдрах ухааны хөтөлбөрийн хүрээнд бид дараах сэдвүүдээр байгууллага болон иргэдэд сургалт зохион байгуулж хамтран ажиллана. Та доорх утсаар холбогдож, мэйл хаягаар хүсэлтээ ирүүлж сургалт захиалах боломжтой.