LogoӨвөрхангай Аймгийн Насан Туршийн Боловсролын Төв

Боловсрол нөхөн олгох

Төрийн стандартын дагуу боловсрол дүйцүүлэн эзэмшүүлэх

Нийт сургалт руу буцах

Боловсрол эзэмших
хоёр дахь боломж

Дүйцсэн хөтөлбөр гэдэг нь суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшиж чадаагүй иргэдэд төрийн стандартын дагуу боловсрол нөхөн олгох хөтөлбөр юм.

Энэхүү сургалт нь уян хатан цагийн хуваарьтай бөгөөд суралцагчдад мэдлэгээ баталгаажуулж, албан ёсны боловсролын гэрчилгээ авах боломж олгодог.

Сургалтад хамрагдах нөхцөл

  • Суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшиж чадаагүй иргэд
  • Сургууль завсардсан хүүхэд, залуучууд
  • Албан ёсны боловсролын баримт бичиг шаардлагатай байгаа хүмүүс
  • Өвөрхангай аймгийн харьяалалтай эсвэл түр оршин суугч

Бүртгүүлэх мэдээлэл

Боловсрол нөхөн олгох сургалтын бүртгэл улирал бүр зохион байгуулагддаг. Та өөрийн оршин суугаа сум, багийн салбар төвүүдэд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.